Монголын багш нарын 46 дахь өдрийн баярыг угтсан спортын тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож эмэгтэй баг мөнгөн медаль хүртлээ.

Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
Миний төрсөн нутаг Монголын сайхан орон
Монголын багш нарын 46 дахь өдрийн баярыг угтсан спортын тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож эмэгтэй баг мөнгөн медаль хүртлээ.

Нутгийнхаа бүх ард түмэн, намайг таньдаг бүх хүмүүстээ болон Хан-Уул цогцолбор сургуулийнхаа нийт багш, ажилчид, сурагчдад ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН мэнд хүргэе. Ширхэглэн будрах шинэ цас бэлэглэе, Шижир алт шиг эрдэм бэлэглэе, Багачуудынхаа аз жаргалтай инээмсэглэл бэлэглэе, баяр хөөртэй хүүхэд нас бэлэглэе.

Ховд аймгийн Үенч сумын харьяат аймгийн алдарт уяач Ш.Шинэбаяр. Өвөг эцгийнхээ удамт сүргийг таслахгүй яваа ахдаа маш их баярлалаа.
Сайн бөх, морь хоёр хэзээд үе дамжин яригдаж түүхийн хуудсыг домог яриагаар баяжуулж байдаг. Үенч сум нь бөх, морины талаар үе дамжсан удамтай. Аймгийн арслан Д.Батмөнх, аймгийн начин Л.Муушар, сумын заан Шилэг, Дамдин, Г.Дамиран, Ш.Цэндээ, Мамаан, М.Буянтогтох нарын 30 гаруй сумын заанууд төржээ. Дамбилын хээр, Шаравын хээр, Кунапуяан бор, Шошгоны улаан, Самаатын хээр, Баттулгын халиун гээд алдарт хурдан ажнай хүлгүүд наадмын асрын өмнө торгон жолоогоо удаа дараа өргүүлж байжээ. Эдгээр дотроос Дамбилын хээр, Шаравын хээр, Баттулгын халиун зэрэг морьдод ДАРХАН цол өргөмжилж байжээ.
Харуул овоо - Ховд аймгийн Үенч сум. Харуул овооХовд аймгийн Булган, Үенч сумын зааг нутагт Жаргалан
уулын орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж бий. Нутгийнхан эл байгууламжийг Харуул овоо гэж нэрлэнэ. Уг байгууламжийн өндөр нь 10 гаруй метр, овооны суурийн диаметр нь 7 метр орчим юм. Харуул овоо гэсэн нэрнээс нь аваад үзэхэд энэхүү овоо нь нутгийн хил хязгаарын тэмдэг эсвэл ямар нэгэн дохиог тэмдэгийг дамжуулах, мөн ямар нэгэн зүйлд тэмдэг болгон байгуулсан байж болох талтай гэж үздэг. Судлаачид уг байгууламжийг XVII-XVIII зууны үед хамааруулан авч үздэг. Монгол Алтайн нуруунд иймэрхүү бие биеэ харсан чулуун байгууламж 3 бий гэдэг. Эдгээрийн 2 нь Хятадын нутагт, 1 Монголд байдаг. Харуул овоо нь гурван үе бөгөөд доогуураа өргөн цүлхгэр, дээшээ нэгэн жигд нарийсч цамхаг хэлбэрийг бий болгосон байна. Овоог хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж дунд нь модон шургаагаар бэхэлгээ зангидаж хийсэн болох нь овооноос цухуйсан моднуудаас харагддаг. Харуул овоо ямар нэгэн тайлга тахилын байгууламж биш юм.
© Төрсөн нутгаараа би бахархдаг. Энэ бол Үенч нутаг
Эх загварыг зохиосон
LEMONed
| Хөрвүүлсэн
Blog and Web
,
Банжиг Блог
![]() |
